Хятадууд Энэтхэгт анхааруулга өгөв

БНХАУ-ын комминуст намын төв хэвлэл "The Global News" сонинд Бээжингийн ашиг сонирхлыг хүндэтгэж, Далай ламыг цаашид хүлээж авахгүй байхыг Энэтхэгт зөвлөсөн байна. Тус сонин саяхан Далай багшийг хүлээж авсан монголчуудын хэргээр жишээ авч, хоёр орны найрсаг харилцааг чухалд үзэхийг санал болгожээ.

Өдөр тутмын сонинд "Монголын гадаад хэргийн сайд Цэндийн Мөнх-Оргил Далай ламыг дахин Монголд авчрахгүй байх талаар амлалт өгсөн" гэдгийг дурдаад Төвдийг салан тусгаарлах үзлийг баримталдаг Далай ламыг эх орондоо урьсан нь болчимгүй үйлдэл байж, хөрш хоёр орны найрсаг харилцаанд сэв суугаад зогсохгүй, нэг сар орчим хүйтэн хөндий харилцаатай байлаа гэжээ. Энэ тал дээр Монголын тал том сургамж авсан байх гэж найдаж байна гэж онцолсон юм.

Хятадууд АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трампыг Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсанд мөн дургүйцэж, энэ талаар Д.Трампыг тайлбар хийхийг шаардаж байсан. Иймэрхүү дипломат бус үйлдлийг Энэтхэгийн Засгийн газар давтахгүй гэдэгт итгэлтэй байна гэж бичжээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)