Хятадад хачгаар дамждаг шинэ вирусын аюултай өвчин илэрчээ


Хятадад хүний амь насанд аюултай ээлжит вирусийн өвчин  илрүүлжээ. Эл өвчин хачгаар дамждагийг эрдэмтэд тогтоосон байна. Энэ тухай Хятадын  вирусийн өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн ажилтан нарын тавьсан илтгэлийг Английн эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ. Шинэ төрлийн нянгийн эл халдварыг  үл мэдэгдэх өвчин дэгдсэний дараа илрүүлсэн аж. Уг өвчин гурван жилийн өмнө  Хятадын зүүн умард зүгт илүүтэйгээр дэлгэрч эхэлсэн бөгөөд эхэн үедээ  өвчлөгчдийн 30-аас  илүү хувь нь нас барж байжээ. Эмнэлэгт хандсан бүх өвчтөнүүдэд цус алдаж, ихээр халуурах  ижил шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх шинж тэмдэг анаплазмозын (хачгаар дамждаг цусны өвчин) үед илэрдэг аж. Гэвч эмч нар өвчтөнүүдийн цуснаас уг өвчнийг өдөөгчийн эсрэг биетийг олж чадаагүй байна. Харин өнгөрсөн онд Хятадын эмч нар уг өвчнөөр өвчилсөн өвчтөний био материалаас үл таних  вирус илрүүлжээ. Рибонуклеины хүчил агуулсан уг вирусийг эрдэмтэд  phleboviruses төрөлд ангилсан аж.   Вирус бусад өвчтөнүүдээс ч илэрчээ. Тэдгээр өвчтөнүүд бүгд хөдөө тосгоны эсвэл  хотын захын оршин суугчид байв. Халдварын эх үүсвэрийг олохын тулд эмч нар тэдгээр өвчтөнүүдийн амьдардаг орчинд орших маш олон тооны  шумуул, хачгийг  шинжилсэн байна. Судалгаанд хамрагдсан хачгийн 5% хувь дээрх төрлийн вирусийг агуулж байжээ. сүүлийн хоёр жилд  170 гаруйхүн уг вирусийн халдвар аван Хятадын эмнэлгүүдэд хандсан бөгөөд 30 гаруй хүн нас баржээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)