Хятадаас олгосон их хэмжээний зээл Африкт аюул учруулж байна

2019 оны долдугаар сарын 17

2000-2017 онд Хятадын Засгийн газар, банк, гэрээ байгуулагчид өөрсдийн компаниудын хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж, Африкийн орнуудын Засгийн газарт 143.3 тэрбум ам.долларын зээл олгожээ. Хятадын гол зээлдэгч Ангол улс өнгөрсөн 17 жилд 42.8 тэрбум ам.долларын зээл авсан байна. Араас нь тус бүр 13.7, 9.8, 7.4 тэрбум “ногооны” зээлтэй Этиоп, Кени, Бүгд Найрамдах Конго Улс оров.

Жон Хопкинсын их сургуулийн Хятад, Африкийн судалгааны санаачилга хөтөлбөрийн мэдээлснээр, сүүлийн дөрвөн жилд Бээжингээс Африкийн орнуудын Засгийн газарт 68.7 тэрбум ам.долларын зээл олгосон байна. “Хятадад төлөх Африкийн өр ирээдүйд тус тивийн бие даасан байдалд маш ноцтой асуудал үүсгэх нь” гэж тус хөтөлбөрийн эрдэм шинжилгээний ажилтан Жанет Эом тэмдэглэжээ.

Африкийн орнууд тусгаар тогтносноос хойших 10 жилд дэд бүтцээ хөгжүүлэхээр урьд нь колоничилдог байсан орнууд, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас зээл авахын төлөө тэмцсээр ирсэн. Харин Хятад улс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл санал болгожээ.

Зээлээ төлүүлэх баталгаа болгохын тулд Бээжин эрдэс баялаг, түүхий эд, эсвэл төрийн өмчийн компаниудтай гэрээ байгуулдаг. Дараа нь Хятадын Засгийн газар дэд бүтэц байгуулах гэрээ байгуулсан гадаадынх бус, өөрийн компаниуддаа хөрөнгө оруулж байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)