Хятадаас гадагш жуулчлах хүний тоо 500 саяд хүрнэ

Ирэх таван жилд Хятадаас гадагш жуулчлах хүний тоо 500 саяд хүрч, тухайн зах зээлд хятад жуулчдын оруулах орлого 2 триллион 500 сая ам.доллар болно гэж Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын орлогч дарга Дү Жян өчигдөр мэдэгдлээ.

Тэрээр Гуаншигийн Гүйлиньд болсон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ази Номхон далайн аялал жуулчлалын нийгэмлэгийн “Аялал жуулчлалын хөгжлийн хандлага, ирээдүй” сэдэвт олон улсын чуулга уулзалтын нээлтийн үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын чуулганд нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 2013 онд бүх дэлхийн аялал жуулчлал тогтвортой өсөлтөө хадгалсан хэвээр байгаа бөгөөд үүнд Хятадаар төлөөлүүлсэн Ази Номхон далайн бүс нутаг хамгийн хурдан өсөлттэй бүс нутаг болсон байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гүйцэтгэх захирал Жү Шаньжүн, 2013 онд Хятадаас хилийн чанадад жуулчилсан хүний тоо давхардсан тоогоор 98 саяд хүрч, хилийн чанадад юм худалдан авсан мөнгөний хэмжээ нь 129 тэрбум ам. доллар болсноор Хятад улс бүх дэлхийн хамгийн чухал аялал жуулчлалын эх үүсвэр орон болж байна гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)