Хятадаас ажиллах хүч авах шийдвэрийг түр хугацаагаар хойшлуулаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж дуусаад, гарсан шийдвэрээс танилцуулж байна. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ "Хятадаас ажиллах хүч авах шийдвэрийг түр хугацаагаар хойшлууллаа.  УОК-ын шийдвэрээр энэ ням гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авчирна гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байсан юм.

 Мөн дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл улсын хэмжээнд 14 хоногийн турш гудамж, талбай, гадаад орчинд ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гаргалаа. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх сарын 30-ныг хүртэл сунгалаа" гэв. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)