Хялбаршуулсан журмаар ОХУ-ын иргэн болно

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын иргэдийг Оросын харьяат болгох журмыг хялбаршуулах тухай зарлиг гаргав. 

Одоогийн байдлаар тус бүс нутгийн нэг сая гаруй иргэн ОХУ-д ажил эрхлэх, түр оршин суух зөвшөөрөл зэрэг янз бүрийн бичиг баримттай байгаа гэнэ. Мөн 77 мянган хүн түр орогнох, эвсэл дүрвэгчийн статустай байна. ОХУ-ын ДХЯ-наас мэдээлснээр 2014 оноос хойш Украины 360 мянган иргэн Оросын харьяат болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)