“Хюко” хамтлагийнхан Монголд иржээ

БНСУ-ын “Hyukoh” хамтлагийнхан Монголд зочилжээ. Тодруулбал, тус хамтлагийнхан энэ сард үзэгчдэд хүргэх шинэ дууныхаа клипний зургийг Монголд авахуулж буй аж. Тэдний зураг авалтын ажил Тэрэлж, Налайх зэрэг хэд хэд байгалийн үзэсгэлэнт газарт үргэлжлэх гэнэ.

Сонирхуулахад, “Hyu­koh” нь 2014 онд байгуулагдсан бөгөөд инди рок чиглэлээр, англи, солонгос, хятад хэлээр уран бүтээл туурвидаг хамтлаг юм. Тэд 2015 онд “20”, 2016 онд “22” нэртэй цомгоо гаргажээ. Түүнчлэн 2015 онд “Melon” хөгжмийн наадмын шилдэг 10 уран бүтээлчийн нэг, Сөүлийн хөгжмийн наадам болон “Gaоn chart” наадмын шилдэг залуу хамтлаг, “Golden disk” наадмын шилдэг рок хамтлаг, 2016 онд “Korean music awards”-ын оны шилдэг хамтлагаар тус тус шалгарч байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)