ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцүүлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсонтой холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний Комиссоос 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, олон талт төлөөлөл оролцох бөгөөд Төрийн ордны А танхимд 10.00-12.30 цагт болно.

УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн барьсан бусад хуулийн төслийг http://forum.parliament.mn/projects/10695 холбоосоор үзэж, танилцах боломжтой юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)