ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг УИХ-ын дарга ажлаа өгөхийг шаарджээ

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Зөв амьдрах ухаан" ТТБ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа ёс бус үг хэрэглэсэн нь сүүлийн өдрүүдэд олны хэл ам дагуулав. Тэрбээр "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харилцаж бай" хэмээн хэлсэн нь иргэд, олон нийтийг бухимдуулсан юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаарджээ.

Ж.Бямбадорж ийнхүү хэлснээ тайлбарлахдаа “Хүн гөлөгтэй өхөөрдөж, хамгийн энхрий харьдцаг шүү. Хүнтэй хүнлэг харьц гээд болохгүй болохоор нь тэгж хэлсэн" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)