ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус байгууллагын дарга Ж.Бямбадорж эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм.

Ийнхүү санал хураалт явуулснаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувийн саналаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)