Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай боллоо

ОБЕГ-ын даргын тушаалаар 2017 онд байгуулагдсан нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Үндэсний аврах бригадын “Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг” шинэ байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжид үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үзлэг, гамшиг ослын өмнөх болон дараах эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, дархлаажуулалт, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Сард дунджаар 300 гаруй алба хаагчдад буюу жилд 3,600 ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг

 

 

 

 

 

Нээлтийн үеэр тус эмнэлгийг Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар хошууч Н.Бямбадэмбэрэлийн нэрэмжит болгожээ.

Хошууч Н.Бямбадэмбэрэл нь Зэвсэгт хүчний 122 дугаар анги /Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо/-д 1982-2004 он хүртэл 22 жил тасралтгүй эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан аж.

Нээлтэд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д. Намсрай, бие бүрэлдэхүүн болон “Наран” цэргийн хүрээний цэргийн анги, байгууллагын захирагч, эмнэлгийн албаны дарга нар оролцов.

Эх сурвалж: ОБЕГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)