хэхэ

Хятад он дуустал бүх портоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь 2017 онд импортоор авсан нүүрсний хэмжээнээс давуулахгүй байх төлөвлөгөөтэй байсан, он гарахаас 40-өөд хоногийн өмнө төлөвлөгөө биелсэн учраас гэж тайлбарлаж байна. Тодорхойгүй байдал ирэх оны 2 сар хүртэл үргэлжилж болзошгүй боллоо! Энэ тухай сая Хятадын Фэнвэй (sxcoal.com) судалгааны байгууллагын дэд захирал Сара Лиутай утсаар ярилцаж мэдээлэл авсан юм. Мөн бид өнгөрсөн долоо хоногт Бээжинд хамтран нүүрсний олон улсын хурал хийсэн байгаа. Оны эцэс уруу байдал ийм болохыг Coal Mongolia-2018 чуулган дээр олон улсын судлаачид анхааруулаад байхад манай төр засгийнхан тоогоогүй. Одоо хоолой дээр тулчихлаашд.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)