Хэтэрхий их халснаас болж дэглэм тогтоолоо

6-р сарын 20-22 ны өдөр агаарын температур эрс нэмэгдэж, 38 С градус  хүртэл халж, хүчтэй салхитай байх тухай  цаг агаарын  урьдчилсан мэдээг үндэслэн Өвөрбайгалийн Амбан захирагч Константин Ильковский энэ сарын 20-с 7 дугаар сарын 11 хүртэл бүс нутагт гал  түймэртэй тэмцэх  онцгой дэглэм тогтоох тухай тогтоолд гарын үсэг уржээ. Одоо Өвөрбайгальд түймрийн гурван голомт дээр гал сөнөөгчид ажиллаж байна.

Оросын бүс нутгуудын  Ойн аж ахуйн   диспетчерийн мэдээллийн албанаас уламжилснаар, Орос улсад  9,3 мянган га талбай хамарсан 95 түймэртэй гал сөнөөгөчид тэмцэж байна.  Өвөрбайгальд  гэхэд  49 га талбай  шатжээ.  Үүнээс  Эрхүү муж хамгийн хүнд байдалтай байгаа бөгөөд тэнд 28 түймэр  5,9 мянган га талбайд тархжээ.    
Өвөрбайгальд ойн түймэртэй холбогдуулан   3 –р сарын 25 –с онцгой дэглэм тогтоогоод байсан бөгөөд удтал орсон бороо болон  байдал тогтворжсонтой холбогдуулан энэ  6 –сарын 11 –нд Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Константин Ильковский дэглэмийг цуцалсан байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)