Хэрэглэсэн цайгаа хаях гэж байгаа юм биш биз

Ихэнх хүмүүс хэрэглэсэн дүрдэг цайг ахуйн болон эрүүл мэндэд дахин ашиглаж болдог гэдгийг огт мэддэггүй.

Хүйтэнд усанд дүрээд 15 минут хөргөгчид байлгасны дараа түлэгдэл, хөхөрсөн арьс, шавжид хазуулж хавдсан газар жин тавина. Цайны ургамал нь хавдар буулгах, үрэвсэл намдааж тайвшруулах үйлчилгээтэй байдаг. 

Цүнхэн дотроо хийж явахад таагүй үнэрийг дарах бол гутланд хийж хонуулбал мөн үнэр дарж чийг шингээж авна

Химийн найрлагатай угаагч бодис ашиглахгүйгээр бохирдсон аяга таваг угааж болно. Ингэхдээ аяга тавгаа хийсэн усандаа хийж хонуулахад өглөө хялбархан цэвэрлэгддэг

Хортон шавжийн эсрэг нөлөөтэй учраас гутал, хувцасны шүүгээ, гал тогооны хүнс хадгалдаг газраа тавихад тохиромжтой

Хөргөгчөөс үнэртэх эвгүй үнэрийг цайны үнэр маш сайн дарж, өөртөө шингээж авдаг. Мөн хөргөгчний чигийг тэнцвэржүүлнэ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)