ХЭНТИЙ: Самарт явж байгаад гацсан иргэдийг татаж байна

Хэнтий аймгийн харьяалалтай, Батширээт, Өмнөдэлгэр сум руу самарт гарсан иргэдийг татан авах ажлыг хийж байгаа талаар тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдэгдлээ. Ингэхдээ тухайн иргэдээс коронавирусын шинжилгээ авч, асуумж судалгаа бөглүүлэн цагдаагийн постуудаар нэвтрүүлж байгаа гэнэ. Татан авсан иргэдийг гэр гэрт нь тусгаарлалтад оруулж байгаа бөгөөд тэдгээрт эрүүл мэндийн байгууллагынхан тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж. Нөгөөтээгүүр Хэнтийгээс өөр аймаг руу самарт явсан иргэдийг татан авах боломжгүй болохыг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)