Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замыг өнөөдөр нээнэ

Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд цасаар шуурч, авто зам халтиргаа гулгаатай болж, цаг агаарын аюултай нөхцөл үүсжээ. Дээрх аймгууд руу гурван аж ахуйн нэгж, байгууллагын зургаан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 109 хүнийг Авто тээврийн үндэсний төвийнхөн суурин газарт хүргэж, зочид буудалд байрлуулсан байна. Мөн цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатараас Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг руу явах авто замыг энэ сарын 18-ны 20.00 цагт Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар хаасан юм. Улмаар өчигдрийн 11.00 цагт нээжээ. Улаанбаатараас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг өчигдөр 08.00 цагт хаасан бөгөөд өнөөдөр 11.00 цагт нээх юм байна. Маргаашаас нийт нутгаар дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)