Хэнтийн гурван “тэнэгийн” нэг нь нутаг сэлгэнэ

 2004-2008 оны УИХ-д Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин нарыг нийтлэлч Б.Баабар нэгэнтээ “Хэнтийн гурван тэнэг” хэмээн цоллоод авсан. Одоогийн УИХ-д У.Хүрэлсүх Н.Ганбямбаар солигдсон ч МАН тус аймгийг өмчилсөн амжилтаа алдаагүй юм. Тэгвэл Хэнтий аймгаас намдаа гурван ч сонгуулиар ногоон гэрлээр нэг суудал авчирсан Д.Арвин гишүүн ирэх сонгуулиар “нутаг сэлгэж” мэдэх нь. Сонгуулийн систем холимог болж, дээрээс нь шилжих заалтыг Цэц түдгэлзүүлсэн гэх мэтээр улс төрийн намуудын дотоодод нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байгаа аж. Хэнтийд “зоолттой” байдаг Д.Арвин гишүүн энэ удаа нийслэлээс, тэр дундаа бүсгүйчүүд хамгийн их хүч үздэг Баянзүрх дүүргээс өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Тус дүүрэгт амьдардаг өрхүүдэд эрхэм гишүүний “сурталчилгаа”-г оруулж ирэх болсон нь ч уг таамгийг батлаад буй гэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)