“Хэлмэгдсэн” Ж.Батзандан

Ардын намынхны албан тушаалын төлөөх яриа, тохиролцооны дунд “хэлмэгдэж” яваа АН-ын гишүүн бол Ж.Батзандан. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох үеэр тал татах маягтай үг унагасныхаа төлөө ахыгаа танхимд нь сайд болгох нь хэмээн хардуулж яваа нэгэн. Ах Бат-Эрдэнэ нь Ардын намын кадр гэдэгт л хамаг учир байгаа юм. Харин тэрбээр өнгөрөгч пүрэв гаригт Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилох үеэр “Нүдээ олсон томилгоо болж байна уу гэж харж байна. Зарим хүн Ж.Бат-Эрдэнэ сайдыг манай ах гэж андуурдаг. Надад ийм сахалтай ах байхгүйг зориуд хэлье” хэмээн бяцхан залруулга хийгээд амжив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)