Хэдэн зуун жил хадгалсан ч Мөнхрөх ном

Монголын ард түмэн ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалж ирсэн гэгээн уламжлал олон зууныг өртөөлсөн билээ. Тиймдээ ч Монголын их хаадын удам угсаа, монголчуудын ахуй амьдрал, түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, нүүдэлчний соёлыг бүрнээ өгүүлж чадсан “Монголын нууц товчоо” номыг 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн ордонд залсан юм. Тэгвэл Төрийн ордонд залсан “Монголын нууц товчоо”-г Монголын шилэгдмэл 70 урлаач 45 хоногийн хугацаанд бүтээсэн байна.

Эл номыг хосгүйд тооцдог учир нь орц, “найрлага”-даа бий. 190 кг орчим жинтэй цул дөрвөлжин чүнчигноров суурин дээр залсан “Монголын нууц товчоо” 74 хуудас, 500 кг жинтэй бүтээл юм. Номд эх орны өнцөг булан бүрээс авчирсан есөн эрдэнэ, 135 төрлийн эрдэнийн чулуу, 23.8 кг мөнгө, 3.7 гр алт оржээ. Харин номын өнгө чанарыг алдуулахгүйн тулд Мексикийн хөвөн цаас, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс гаргаж авсан будгаар будсан гэдэг. Үүнээс гадна дөрвөн цагийн эргэлтэд мөнх оршихын бэлгэдэл болгон дөрөв хувааж, тал бүрт нь төрийн есөн их бэлгэдлийг алтаар дүрсэлсэн ногоон хаш шоголд хийжээ.

 Г.ТӨГС-АСРАЛТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)