Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.

Энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны тайланг танилцуулж, дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна.

Эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадаж байна уу гэвэл бид энэ онд л гэхэд ДАНСАА хаалгуулж, "хаалтын гэрээ хийдэг" гэж гүтгүүлсэн зэрэг эрхээ хязгаарлуулсан хэд хэдэн жишээ бий...

Хэвлэл, мэдээллийн салбарын нийт хамт олондоо Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)