ХХОАТ-ын баталгаажуулсан илүү төлөлтийг дөрөвдүгээр сараас эхлэн олгоно

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74.222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45,0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Энэ нь өмнөх оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503  татвар төлөгч буюу 0,5 тэрбум төгрөгөөр илүү юм.

Буцаан олголт авахаар 2016 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11354 иргэний 8,8 тэрбум төгрөгийн баталгаажуулсан илүү төлөлтийг дөрөвдүгээр сард, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг 5,6-р сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)