Хуучны орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд иргэдээс санал авч байна

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг Хот байгуулалт, хөгжлийн газар шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан тухайн журмын хэрэгжилтэд олон нийтийн санал авч байна.

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал [email protected] хаягаар хүлээн авах болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хот дахин хөгжүүлэх хэлтэс

“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)