Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 72.698.000 төгрөг болж буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны долдугаар сарын үр дүнг олон нийтэд танилцуулав.

Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.00 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 0.28 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.74 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны долдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 1.16  хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1.14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1.48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.07  хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0.92. Суурь үеэс 8,23 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.30 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Мөн шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь өнгөрсөн сарын байдлаар 2.022.000 төгрөг болж өмнөх сараас 0.71 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.56 хувиар тус тус буурсан байна.  Харин хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 72.698.000 төгрөг болж өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.16 хувиар тус тус буурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)