Хуурамч мэдээлэл нийтэлсэн иргэнийг 2 сая төгрөгөөр торгожээ

2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгосон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)