ХУУРАМЧ ДИПЛОМ АШИГЛАСАН ГЭХ ОЮУТНУУДЫГ БНСУ-Д ШАЛГАЖ БАЙНА

БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсад суралцаж буй 20 гаруй оюутныг баривчил сан гэх мэдээлэл өчигдөр зарим цахим хуудсанд нийтлэгдсэн. Энэ мэдээллийг талаар ГХЯ-ны Кон сулын газраас товч мэдээлэл өглөө. Тус улсын “Гэшин” их сургуулийн магистрантурт сурал цаж байсан манай 11 оюутан баклаврын хуу рамч диплом ашиглан, тус улсын их, дээд сур гуульд элссэн байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-нд түр саатуулан шалгажээ. Шалгалтын явцад тэдний нэг нь бичиг баримтын зөрчилгүй болох нь тогтоогдсон аж. Өөр нэг оюутан жирэмсэн гэсэн шалтгаанаар чөлөөлөгдсөн гэнэ. Харин бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар таван оюут ныг Хвасон хот дахь Гадаад иргэдийг түр саатуулах газарт шилжүүлсэн байна. Тэдний нэг нь хуурамч диплом ашиглаагүй гэдгээ мэдэгдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх хүсэлт тавиад буй аж. Харин үлдсэн оюутнуудын бичиг бари тыг Сөүлийн цагаачлалын алба үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хуурамч диплом ашигласан эсэх нь удахгүй тодорхой болно гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)