Хуурамч виагра эм борлуулж байсныг илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийсэн юм. Тус судалгааг баруун, зүүн, төвийн болон хангайн бүс зэргээр бүсчилж, бүс тус бүрээс нэг аймгийг онцлон үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон нийт 118 газрыг хамруулан судалжээ. 

Судалгааны явцад 15 нэр төрлийн эмийн 1770 дээжийг түүвэрлэн авч МХЕГ-ын болон АШУҮИС-ийн лабораторийн шинжилгээнд хамруулахад хуурамч, дуураймал эм илэрчээ. Тодруулбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Франц улсын Pfizer PGM үйлдвэрийн Виагра 100мг эмийг дуурайлган хийсэн Силденафил цитрат 100 мг гэх хуурамч эм илэрсэн байна.

    Иймд Эм хангамжийн байгууллагууд болон ард иргэдийг хувь хүний гар дээрээс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхааруулж байна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)