Хууль бусаар 110 хайрцаг бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 08-ны өдөр БНХАУ-аас иргэн Б нь 110 хайрцаг 8 нэр төрлийн ундаа, хоол амтлагч, халуун ногоо гэх гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)