Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд 92 сая төгрөгөөр торгох ял оноолоо

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Богдхан уулын Бумбатын амнаас иргэн У их хэмжээний мод хууль бусаар бэлтгэсэн хэргийг цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн наймдугаар сард илрүүлсэн. Тэрбээр гарал үүслийн гэрчилгээгүй 102 ширхэг шилмүүст мод тээвэрлэж явсныг хууль сахиулагчид саатуулсан юм. Дархан цаазат газраас хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, торгууль ногдуулдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн У-г экологид 30 681 910 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, 450 цаг нийтэд тустай ажил хийх, дээрх мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэн буюу 92 045 730 төгрөгөөр торгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг улсын орлогод шилжүүлэх шийдвэр гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)