Хуулийн байгууллагууд БНХАУ-ын 500 орчим иргэнийг баривчиллаа

Аравдугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газар, тагнуулынхан хамтран цахим луйвар хийсэн байж болзошгүй хятадын 500 орчим иргэнийг саатуулаад байна. Тодруулбал, "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд баривчилгаа явагдсан бөгөөд тус иргэдийн хэрэглэж байсан 10 000 гаруй дугаартай гар утас, өндөр хүчин чадалтай 1000 гаруй компьютерийг баримтжуулан хураан авсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Харин Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газрууд ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)