Хуримаа хийж байхдаа салжээ

Британийн иргэн Стефан Уилсон, Эрин Мейсон-Жорж нар хуримынхаа үеэр салжээ. Хуримын дайллагын үеэр согтсон сүйт хархүүгийн ах дүүгийнхээ эхнэр болж байгаа бүсгүйг зодон шатны уруу түлхэн унагаад зогсохгүй сүйт бүсгүйн ээж эгч хоёрт ч гар хүрээд амжжээ. Daly Mail сонинд бичсэнээр сүйт хархүү ахынхаа талд орсон явдал хосуудын салах шалтгаан болсон байна. Сүйт бүсгүй шууд салах өргөдлөө өгөн бас цагдаад гомдол гаргажээ. Эл явдал 7-р сарын 27-нд болсон ч экс сүйт хархүү энэ сарын 1-нд хүн зодсон хэрэгт холбогдсоны дараа л нийтэд ил болжээ. Залууг хүн амины хэрэг хийхийг завдсан хэрэгт буруутган саатуулаад байгаа аж. Харин дүүг нь бусад руу таван удаа халдлага үйлдсэн, хуримын үеэр эд материалын хохирол учруулсан хэргээр нэг жил олон нийтийн хөдөлмөр эрхлэх шийтгэл оноожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)