Хурандаа Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бѳхбат өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, шалгуулах болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, Б.Баатархүү "Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан" хэмээн мэдэгдлээ.

Хэргийг сануулахад, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан бөгөөд энэ асуудлыг зөрчлийн хуулиар шалган шийдвэрлэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)