Хунтынхан ардчилсан сонгууль амлав

Нигер улсад дөрөв хоногийн өмнө төрийн эргэлт хийж, хунтын дэглэм тогтоосон цэргийнхэн Үндсэн хуулийг өөрчилж, ардчилсан сонгууль явуулна хэмээн амлалаа.
Засгийн газрын хуралдааны үеэр баривчлагдсан Ерөнхийлөгч Мамаду Танжа нийслэл Ниамей хот дахь өргөөндөө хөл хорионд байна. Хурандаа Салоу Жибогоор толгойлуулсан цэргийнхэн өөрсдийгөө Ардчиллыг сэргээх дээд консул хэмээн нэрийдэж байгаа агаад зорилго нь Нигер улсад ардчилал тогтоож, сайн засаглаал буй болгох гэж мэдэгдсэн. НҮБ болон баруун Африкийн “Ecowas” байгууллагын төлөөлөгчид нийслэл Ниамейд хүрэлцэн ирж, хунтын дэглэмийнхэнтэй уулзалт хийж байна.
Нигер улсад болсон хэрэг өнгөрсөн 18 сарын хугацаанд баруун Африкийн орнуудад гарч байгаа гурав лахь төрийн эргэлт юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)