Хунтайж Харри, Меган Маркл нар хатан хаан II Элизабетыг гомдоожээ

Хунтайж Харри, Меган Маркл  нар Балморал шилтгээндээ ирэхийг урьсан хатан хаан II Элизабетын  урилгыг хүлээж авалгүй  гомдоожээ. Энэ тухай “The Sun” сэтгүүл бичжээ.  Хатан хаан зуны хоёр сарыг Шотланд дахь шилтгээндээ  өнгөрөөдөг бөгөөд тус шилтгээнд очих аяллаас татгалзах шалтгаан дээрх хост олджээ.  Тэд дөрвөн сартай Арчи хүүгээ иймэрхүү холын аялалд авч явах арай эрт хэмээн мэдэгджээ.   Хатан хааны гэр бүлийнхэнтэй ойр эх сурвалжийн  сэтгүүлд өгсөн мэдээллээр  Элизабет үүнд ихэд сэтгэл дундуур байжээ.  Учир нь  хатан хааны гэр бүлийн нялх гишүүн  эхлээд  Ибизад долоо хоног өнгөрөөж дараа нь эцэг эхтэйгээ хамт  Элтон Жонтой уулзахаар франц орж амжсан аж. Эх сурвалжийн таамаглаж буйгаар Балморалд шилтгээнд  загасчлал, ан хийхээс өөр ямар ч зугаа цэнгэл байхгүй тул урилгаас татгалзах санаачлаг  Меганаас эхтэй байж магадгүй аж.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)