Хулгайлагдсан мотоциклийн дийлэнх нь улсын дугааргүй

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ, Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  тасаг, Тээвэр, авто замын газар хамтран мотоцикль бүртгэлжүүлэх 14 хоногийн аян зарлалаа. Тус аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн 14 хувь буюу 2.4 хувийг мотоциклийн хулгай эзэлж байгаа аж. Гэтэл хулгайд алдагдсан мотоциклийн дийлэнх нь улсын дугааргүй, бүртгэлгүй байдаг тул олох, хэрэгтнийг илрүүлэхэд хүндрэл учирдаг гэнэ. Тиймээс эл аяны хүрээнд мотоцикльд улсын дугаар олгож бүртгэлжүүлэх, жолоочийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг сургалтад хамруулж “А” ангиллын үнэмлэх олгох юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)