Худал мэдээ, пост, жиргээгээр бусдыг турхирахгүй байхыг анхаарууллаа

Гадны иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн энэ цаг үед худал мэдээлэл тараахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа. 

Хэрэв худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгоно.

Хүнсний худалдааны төвүүд болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гараагүй. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хүнс, ахуйгаас бусад захуудыг хаах талаар хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гараагүй байгаа билээ.

Коронавирустай холбоотой худал мэдээлэл өөрсдийн нийгмийн сүлжээгээр цацсан хоёр ч иргэн хуулийн хариуцлага хүлээж, хоёр сая төгрөгөөр торгуульсан. Тэд цагдаагийн байгууллагад өгсөн мэдээлэлдээ ямар нэгэн хар буруу санаа агуулаагүй, санамсаргүй хийсэн үйлдэл хэмээсэн юм.

Тиймээс иргэд баталгаатай, албаны эх сурвалжаас мэдээллийг хүлээн авч, түгээхийг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)