Худалдаа, үйлчилгээний газруудаас 518 зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар сар шинийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг гүйцэтгэж байгаа аж. Хяналт, шалгалтад нийт 1,108 худалдаа, үйлчилгээний төв, хүнсний үйлдвэр, хоолны үйлчилгээ үзүүлж буй байгууллага хамрагдлаа.

Шалгалтын явцад нийт 518 зөрчил илрүүлснээс 291 буюу нийт зөрчлийн 56.2 хувийг газар дээр нь арилгуулан улсын байцагчийн 48 заалт бүхий хугацаатай, найман албан шаардлагыг хүргүүлжээ.

Дээрх зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад нийт 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)