Худалдаа Хөгжлийн банкны жинхэнэ эзэд хэн бэ

Иргэд бөгөөд сэтгүүлчдийн мэдэх эрхийг хангах үүднээс улсын бүртгэлийн зарим мэдээллийг нээлттэй болгосон. Сонирхсон хэн ч бай www.burtgel.mn руу ороод аливаа компани үүсгэн байгуулагчид буюу хувьцаа эзэмшигчид болон удирдлагын талаар мэдээлэл авах боломжтой. Харамсалтай нь зарим ААН-ийн мэдээлэл нээлттэй бус толгой эргүүлэм байх юм. 

Худалдаа хөгжлийн банкны хувьд энэ оны нэг сард бүх үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдээ дахин бүртгэсэн байгаа ба энгийн иргэд яг ямар өөрчлөлт оруулсныг харах боломжгүй юм. Зургаан хүнийг нэг өдөр дахин бүртгэхдээ “ХХК” овогтой “ЖИ Эс Монголиа инвестмент” “хүнийг” иргэн гэж оруулсан байгааг харахад энэ өөрчлөлтүүдийг хийх гэж нэлээн яарсан улсын бүртгэл инээдтэй алдаа гаргасан аль эсвэл албаар хүний толгой эргүүлж байгаа гэлтэй. 

“Глобулл Инвестмэнт энд Девелопмэнт” нэртэй Люксенбургт бүртгэлтэй, “Юу Эс Глобал инвестмент LLC” овогтой АНУ дах “иргэд” бүртгэгдсэн байгаа нь санамсаргүй алдаа гэж бодоод Монголд бүртгэлтэй хоёрхон компанийг нь судалж үзтэл Эрдэнэбилэг нэртэй биш овогтой хүн уг хоёр компанийг хоёуланг нь эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл ардын дайсан болсон, 49-өөс бусад хэргүүдтэйгээ холбогдон эрүүгийн хэрэг үүссэн (http://unuudur.mn/сахал-эрдэнэбилэг-нарыг-баривчилсан-шалтгаан-ба-холбогдуулан-шалгаж-буй-хэргүүд/) Эрдэнэбилэг гуай албан ёсоор Худалдаа Хөгжлийн банктай ямар ч хамаагүй болж байгаа гэсэн үг үү. Хүү рүүгээ хөрөнгөө шилжүүлсэн гэсэн үг үү. “Жаст”-ийн Батхүү хамаг хөрөнгөө шилжүүлээд алга болсны горыг бид өнөөдөр ч амсаж явааг “Эрдэнэт”-ийн 51-ийн түүх өгүүлнэ.

Үргэлжлэл бий..


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)