Худалдаачдын төлөөлөл 300 ээж талбай дээр нүцгэн жагсана гэв үү

Гудамж талбайд худалдаа эрхэлж байгаа иргэдийг бүртгэлжүүлж, эдийн засгийн баталгаатай амьдрах нөхцөлийг хангахыг Монголын Худалдаачдын холбооноос шаардлаа. Тэдэнд эдийн засгийн баталгаа гаргаж , шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож surprise 300 хүн цээж нүцгэн жагсах болсон талаар өнөөдөр мэдээллээ.  Тус байгууллага нь Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй 300 мянган худалдаачны нэгдэл юм байна. 

Энэ талаар Монголын Худалдаачны холбооны УЗ-ийн гишүүн Г.Эрдэнэчимэг:  "Монголын худалдаачдын холбоо анхдугаар их хурлаа 11 дүгээр сарын 28-нд Төрийн ордны Их танхимд хийсэн. 21 аймгаас 500 гаруй төлөөлөл оролцсон. Манай холбоо худалдаачдаа нэгтгэх, хөгжүүлэх, сургалт судалгаа хийх үйл ажиллагаа явуулдаг. Бид 7 шаардлага явуулж, 7 хоногийн дараа авах бөгөөд хариу эс өгвөөс төв талбай дээр нүцгэн жагсах болно гэв. 

Их хурлаас гарсан шаардах бичгийг тэд өнөөдөр төрийн гурван өндөрлөгт хүргүүлж байгаа юм байна. Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас хамаарч хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд орсоор байна. 

Монголын Худалдаачдын холбооны анхдугаар их хурал дээр төр засгаас нэг ч хүн ирсэнгүй. Үүнд бид маш их гомдолтой байна. Худалдаачид баян бол улс орон маань баян. Иргэн болгоны ард нэг худалдаачин бий. Энэ бүх худалдаачид ядуураад, өрөнд ороод дууслаа. Монголын баячууд жилийн 20 хувийн хүүтэй, ядуу ард 360 хувийн хүүтэй мөнгө хэрэглэж байна" гэсэн юм. 

mail Өвлийн хүйтэн байсан ч хамаагүй. Бид өөрсдийгөө золиосолно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)