Худалдааны шинэ төв нээлээ

Чингэлтэй дүүргийн Х хороо, Дэнжийн мянгад мах болон хүнсний худалдааны шинэ төв нээлээ. “Дөрвөн шонхор” гэх нэртэй уг худалдааны төвд хүнсний болон мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар борлуулах аж. Иргэдийг эрүүл, аюулгүй баталгаат хүнсээр хангах зорилгоор тус төвд орчин үеийн сайн чанарын тоног төхөөрөмжтэй эрүүл ахуйн лаборатори байгуулсан аж. Тус худалдааны төвийнхөн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор 40 гаруй хүнд лангуу түрээслүүлсний 20 гаруй нь дүүргийн иргэд гэнэ. Нээлтийн үеэр түрээслэгч нарын дунд азтан тодруулах сугалаа явуулахад хоёр хүн нэг сарын түрээсийг 50, 100 хувиар хөнгөлөх эрхийн бичгээр шагнуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)