Худалдааны төвүүд иргэдийг хуурч байгаа нь тогтоогдов

Жил бүр баяр ёслолын өдрүүдийг тохиолдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд болон томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүндээ хямдралтай худалдаа зарладаг. Гэвч бараа, бүтээгдэхүүний үнийн шошго байхгүй, ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн хямдарсан нь тодорхойгүй боловч гадна самбартаа их хямдарсан мэтээр бодит биш сурталчилгаа явуулдаг байгууллагууд нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхэд хүргэдэг. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас гаргасан шалгалтын үйл явцын тайланд зарим нэг аж ахуйн нэгж, байгууллага, худалдааны төвүүд гадна талдаа 50-70 хувийн хямдралтай гэсэн самбаруудыг байршуулсан боловч бодит байдал дээр бүх бараандаа хямдрал зарлаагүй эсвэл хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн маш цөөн байсныг тогтоожээ.

Тус тайланг танилцуулсан ШӨХТГ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлэхдээ “Хямдрал зарласан аж ахуйн нэгж, байгууллагууд нь “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” болон “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн зарим нэг заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон” гэжээ.

Иймд тус зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад илэрсэн нөхцөл байдлыг хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах тухай албан шаардлага хүргүүлэхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)