Хугацаа нь дууссан 18 нэрийн 56 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын үед хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь тогтоогдсон. Иймд шалгалтаар хураагдсан 18 нэрийн 56 ширхэг, хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд шилжүүллээ. Мөн илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)