Хувьцааны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрх үүсэв

Монголын хөрөнгийн биржээс шинэчлэн баталсан Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журмыг Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар өчигдрөөс мөрдөж эхлэв. Уг журамд хөрөнгө оруулагчаас захиалга хүлээн авах арга тус бүрийн онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын жишигт хүргэж, практик хэрэглээнд нийцүүлсэн зохицуулалт тусгасан байна. Тухайлбал, олон нийтэд санал болгож буй хувьцааны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, тогтоосон үнийн аргын үед харилцагчийн захиалгыг нэг үнийн түвшинд хүлээн авч, хуваарилалтыг зөвхөн хувь тэнцүүлсэн аргаар хийн, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих, дуудлага худалдааны үед захиалга хүлээн авах хугацааг уртасгах зэрэг нэмэлт өөрчлөлт багтжээ. Ингэснээр мэргэжлийн зуучлагч, санхүүгийн болон дэд бүтцийн байгууллага зэргийн үйл ажиллагааг хянах, санхүүгийн залилан гарахаас сэргийлэх, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)