“Хувьсал” бүл нэмжээ

“Хувьсал” продакшн дэргэдээ “45х45” сургалтын төв хичээлүүлж буй. Тус төвийн анхны төгсөгчдийн ур чадварыг “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноноос харж болох гэнэ. Тодруулбал, Гавьяат жүжигчин, “Хувьсал” продакшны захирал, найруулагч У.Уранчимэг дэлгэцийн ээлжит бүтээлдээ долоон шинэ уран бүтээлчийг онцлон тоглуулжээ. 

Түүнчлэн тэдгээр залуусыг продакшныхаа үндсэн бүрэлдэхүүнд авсан аж. Сонирхуулахад, найруулагч У.Уранчимэг дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од”-оо ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэх бөгөөд гол дүрд жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай, Стив Моррел нар тогложээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)