Хувийн хэвшлүүдэд уриалах нь

Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг зохицуулахаар Засгийн газраас шинэ цэцэрлэг барихаас авахуулан хувийн цэцэрлэг, гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжих гэх мэтчилэн олон талт байдлаар шийдэл хайн ажиллаж буй. Тэгвэл энэ удаа Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран түүний гишүүн байгууллагууд болон бусад хувийн хэвшлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан уулзалт зохиосон. Уулзалтаар Монголын 20 гаруй томоохон компаниуд дэргэдээ ажилчдын цэцэрлэг байгуулахаа илэрхийлсэн. Үүнд ч Засгийн газраас аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэг байгуулвал нэг хүүхдийн хувьсах зардал, хоолны зардлыг хариуцах, багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байв. Тэгвэл тус хурлаас дээрх уриалгыг гаргажээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)