ХУВААРЬ: 2020 оны сонгуулийн үйл явц хэрхэн өрнөх вэ?

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2020.06.02/ албан ёсоор эхэлж байна. Сурталчилгаа санал авах өдрийн өмнөх өдөр 00:00 цагаас өмнө зогсох учиртай. Энэ удаагийн сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр болно.

СЕХ нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан. 

Үүнтэй холбоотойгоор 2020 оны сонгуулийн үйл явцын цагийн хуваарийн талаар иргэддээ танилцуулж байна.