ХСҮТ-ийн эмч нар дахин нэг хүнд амьдрал бэлэглэлээ

ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, нэг хүнд амьдрал бэлэглэлээ. Тухайлбал, Ж.Чинбүрэн даргатай Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа амжилттай хийж дуусчээ. Мэс засал өчигдөр өглөө эхлэн шөнийн 02.00 цагийн орчимд дууссан байна. 

Үүгээр зогсохгүй манай мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар мөн ирсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)