ХСИХ-ийг "Дотоод хэргийн их сургууль" нэртэй болгож өөрчиллөө

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгон нэрийг нь өөрчилж, шинэчилсэн дүрмийг нь баталлаа. 

Тус их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ.

Ташрамд дурдахад, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хилийн цэрэг, Эрх зүй, нийгмийн ухааны зэрэг ангиуд нь хууль сахиулах үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд төгсөгчид нь хууль сахиулагчаар ажилладаггүй аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)