Христийн шашныг сурталчилж, санхүүжүүлж байсан учир үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалжээ

Гадаадын иргэн, харьяатын газраас зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Жи Эс Эм” /GSM/ төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нь олгогдсон зөвшөөрлийн дагуу зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, христийн шашныг нийтэд сурталчилж, санхүүжүүлсэн байжээ. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А/57 тушаалаар үйл ажилллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (41)