Хоёр шүүгчийг цагдан хорихоор болжээ

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсан. Тэгвэл тэдний хоёрыг нь цагдан хорихоор болсон байна. Тухайлбал, сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр шүүгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нар аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)