Хоёр шинэ мэргэн төрлөө

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын эрэгтэй, эмэгтэй дүн сая гарлаа.

Эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эрчим хүчний цехийн засварчин, “Хангарьд” спорт клубийн харваач спортын мастер Дамиранбазарын Дэмбэрэлсайхан 36 оноогоор түрүүлж, монгол улсын мэргэн боллоо. Түүнтэй түрүү байрны төлөө нэг нутгийн харваач, улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон 36 оноогоор тэнцүү өрсөлдөж, нэмэлт харваагаар ялагч тодорсон юм.

Харин эмэгтэй харваачдаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52-р сургуулийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Бадам-Очирын Пунсалдулам 37 оноогоор тэргүүлж, улсын шинэ мэргэн боллоо. Түүнтэй спортын мастер аймгийн мэргэн Чагнаадоржийн Гандаваа, улсын заан Д.Бумбаярын төрсөн дүү Дамирангийн Норжмаа нар ижил 37 оноогоор шигшээд өрсөлдөж, нэмэлт харваагаар Норжмоо мэргэн гуравдугаар байрт орсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)